"Шилэн" Цогоо УИХ-ын даргын Хяналт шинжилгээ, харьяа байгууллагууд хариуцсан зөвлөх болжээ

"Шилэн" Цогоо УИХ-ын даргын Хяналт шинжилгээ, харьяа байгууллагууд хариуцсан зөвлөх болжээ

МАН-ын бүлгийн зөвлөх, Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл буюу шилэн Цогоо УИХ-ын дарга Г.Занданшатарын Хяналт шинжилгээ, харьяа байгууллагууд хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна. Түүнийг тус албан тушаалд томилох тушаал өчигдөр /2021.03.16/ гарчээ.

УИХ-ын даргын харьяа байгууллагуудад: 

  • Монголбанк
  • АТГ
  • Үндэсний аудитын газар
  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Төрийн албаны зөвлөл
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
  • Үндэсний статистикийн хороо
  • Ерөнхий прокурор

зэрэг байгууллагууд ордог байна. 

Б.Цогтгэрэлийн хувьд "Шилэн дансны хууль"-ийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсвийн хөрөнгөд үрэлгэн, хариуцлагагүй хандсан үйлдлийг ил болгох ажилд идэвхтэй оролцдог нэгэн юм. Сонирхуулахад, Хаврын чуулганаар “УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль”-ийг хэлэлцэх юм. Ингэснээр УИХ-аар нийтийн сонсгол хийх, шалгах, томилгооны сонсгол хийх нөхцөл бүрдэнэ гэж буй. Мөн нийт гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурж, баталгаажуулбал тухайн асуудал дээр ажлын хэсэг байгуулах, түр хороо байгуулдаг болох юм. Иймд Б.Цогтгэрэлийн хийх ажил их байх бололтой.