ЗАХИРАМЖ: БЗД-ийн 26 дугаар хороонд энэ сарын 21-ны өдрийн 23.00 цаг хүртэл хязгаарлалт тогтоолоо

ЗАХИРАМЖ: БЗД-ийн 26 дугаар хороонд энэ сарын 21-ны өдрийн 23.00 цаг хүртэл хязгаарлалт тогтоолоо

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай" захирамжийг өнөөдөр орой /2021.03.16/ гаргасан байна. 

Тус захирамжид дурдсанаар БЗД-ийн 26 дугаар хороонд коронавируст цар тахлын халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул энэ сарын 17-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 21-ны өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоохоор болжээ. 

Цаашлаад хязгаарлалтын дэглэм тогтоосон 26 дугаар хороонд архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдан борлуулахыг хориглож, Хоум плаза зүүн талын уулзвараас Жанжин зах руу нийлдэг гарц, Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар, Саруул хорооллын нүхэн гарц, Баянмонгол хорооллын хойд нүхэн гарц орчим автомашин болон явганаар хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ. Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед иргэдээс пи си арын шинжилгээ авахаас гадна эдгээр өдрүүдэд хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм байна. 

ҮЗЭХ: