И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгууль хойшлогдоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье

И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгууль хойшлогдоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос энэ сарын 28-ны өдөр явагдах санал хураалтын хуваарьт ямар ч өөрчлөлт гараагүй, товлосон хугацаандаа хэвийн явагдана гэдгийг мэдэгдлээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал“Ардчилсан намын гишүүдийн цахим группд гуравдугаар сарын 17-ны өдөр Ардчилсан намын дунд шатны намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд цахим сонгууль явагдана гэдэг мэдээлэл түгсэн байна. Мөн намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-ны өдөр биш, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болно гэсэн ташаа мэдээлэл “явж” байна. АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд хэвийн явагдаж буй. Санал хураалт гуравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон хугацаандаа болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Нийт гишүүддээ хандаж хэлэхэд та бүхэнд н.Цэрэнбат гэдэг хүний нэрээр очиж буй цахим сонгуулийн талаарх мэдээлэл болон, намын даргын сонгууль хойшлогдсон гэсэн мэдээлэл автахгүй байхыг хүсэж байна” гэв. 

ҮЗЭХ: