Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням нар Б.Баасанцогттой холбоотой хэргээр холбогдох байгууллагуудад бичиг хүргүүлнэ

Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням нар Б.Баасанцогттой холбоотой хэргээр холбогдох байгууллагуудад бичиг хүргүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "ҮАБЗ-ийн ажлын алба бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлаа явуулдаг. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь хуулиараа төрийн тусгай албан хаагчид хамаарагддаг. ҮАБЗ-ийн албан хаагчид улсын хилээр нэвтэрч, буцахдаа их хэмжээний мөнгө авчирсан мэдээлэл цацагдсан. Төрийн захиргааны албан хаагчид тусгай чиг үүрэг гүйцэтгэх ёстой юу. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

Хоёрдугаарт Б.Баасанцогт гэдэг өмгөөлөгч шүүгчдэд мөнгө төгрөг өгдөг, захиалга өгдөг, хэрэг төлөвлөдөг талаар мэдээлэл гарсан. Хэрвээ ийм байвал ямар шударга шүүх байх вэ. Үүнийг шалгах ёстой. Тиймээс бид энэ асуудлыг шалгаж шийдвэрлэх чиглэлээр АТГ, ЦЕГ, ТЕГ-т бичиг хүргүүлнэ" гэж мэдээллээ.