Ц.Туваан тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 11 гишүүн өчигдөр /2021.03.15/ АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзаж зөвшилцөх асуудлаар санал солилцсон. Улмаар АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцсаны эцэст хоёр тал гурав, гурван хүнтэй ажлын хэсэг байгуулж, зөвшилцөхөөр болсон гэх албаны мэдээлэл байгаа юм.
Тэгвэл 3 цаг үргэлжилсэн тус уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнд хэд, хэдэн асуудлыг хөндөн тавьж, АН-ын дарга С.Эрдэнээс гуйсан гэх мэдээлэл байгаа юм.
Ингээд тодорхой шийдвэрт хүрч чадаагүй тул өнөөдөр /2021.03.16/ зөвшилцөх уулзалтыг үргэлжлүүлэхээр болжээ.
Тэгвэл өнөөдөр болох зөвшилцлийн уулзалтад сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, парламентын гишүүнээр сонгогдож байсан гишүүдээ урьсан гэсэн мэдээлэл байна. Мөн тус уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга ч оролцож магадгүй байгаа юм. Ямартай ч АН-ын зөвшилцөх ажилд УИХ-ын сонгогдож байсан тус намын гишүүд нь оролцохоор болсон байна.