Н.Алтанхуяг даргыг би АН-аас хасаагүй, миний оролцоогүй хийгдсэн

Н.Алтанхуяг даргыг би АН-аас хасаагүй, миний оролцоогүй хийгдсэн

Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг нь дүрэм зөрчсөн, тус намын байрыг үгүй хийсэн зэрэг үндэслэлээр намын гишүүнчлэлээсээ хасагдсан гэх мэдээлэл байдаг. Тодруулбал, тэрээр Сонгинохайрхан дүүргийн АН-д гишүүнчлэлийн бүртгэлтэй байдаг тул түүнийг анхан шатны нам нь гишүүнчлэлээс хассан гэдэг. 

Тэгвэл Сонгино хайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Батцогт хэвлэлд өгсөн тайлбартаа “ Би Н.Алтанхуягийг намаас гаргаагүй. Миний оролцоогүй хийгдсэн. Анх төв намаас бидэнд Н.Алтанхуяг даргыг дүрмийн зөрчил гаргасан байна. Сонгино хайрхан дүүргийн АН-ын харьяанд байдаг тул та бүхэн намаас хасах шийдвэр гарга гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гараараа ийм шийдвэр гаргаж чадахгүй гэж татгалзсан. Товчхондоо би хассан шийдвэр гаргаагүй” гэж ярилцлага өгчээ. 

Сонирхуулахад, энэ сарын 28 –ны өдөр болох АН-ын даргын сонгуульд Н.Алтанхуяг өрсөлдөх хүсэлтээ гаргасан ч Дотоод сонгуулийн хороо нь “намын гишүүн биш” гэсэн үндэслэлээр түүнийг бүртгэхээс татгалзсан юм. Мөн Н.Алтанхуяг АН-ын байрыг зарсан, үгүй хийсэн гэх асуудалд нэр холбогддог билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.