С.Эрдэнэ, Ц.Туваан нар зөвшилцөлд хүрэх ажлын хэсэг байгуулжээ

С.Эрдэнэ, Ц.Туваан нар зөвшилцөлд хүрэх ажлын хэсэг байгуулжээ

Ц.Туваан тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 11 гишүүн өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзаж зөвшилцөх асуудлаар санал солилцсон. Тэгвэл хоёр тал зөвшилцөлд хүрчээ.

Тодруулбал, Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцсаны эцэст хоёр тал гурав, гурван хүнтэй ажлын хэсэг байгуулж, зөвшилцөхөөр болсон байна. Сүүлийн саруудад Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргатай талцаж, хоёр өөр сонгуулийн товыг зарласан. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намууд энэ долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө тус хоёр нам учраа ололцохоор ийнхүү уулзалдсан юм байна. Үүний дараа Их хурлаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ажээ.