ШУУРХАЙ: С.Эрдэнэ, Ц.Туваан нар зөвшилцөх уулзалт хийж байна

ШУУРХАЙ: С.Эрдэнэ, Ц.Туваан нар зөвшилцөх уулзалт хийж байна

Яг одоо Ц.Туваан тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын 11 гишүүн С.Эрдэнэтэй уулзаж зөвшилцөх асуудлыг ярилцаж байна. 

Сүүлийн саруудад Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргатай талцаж, хоёр өөр сонгуулийн товыг зарласан. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намууд энэ долоо Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө тус хоёр нам учраа ололцохоор ийнхүү уулзалдаж буй бололтой. Үүний дараа Их хурлаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм.