УИХ-ын гишүүн Н.Учралын бие сайжирч, эх орондоо иржээ

УИХ-ын гишүүн Н.Учралын бие сайжирч, эх орондоо иржээ

УИХ-ын гишүүн Н.Учралын бие тааруу байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оноос эхлэн хэвлэлүүдээр цацагдсан. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хоёр сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд БНСУ-аас даатгалын яаралтай тусламжийн онгоц захиалан өнгөрсөн нэгдүгээр сард гадаадад эмчлүүлэхээр ниссэн юм. Онгоц БНСУ-д газардаж эмнэлгийн тусламж үзүүлээд, ХБНГУ руу хүргэсэн бөгөөд түүний эмчилгээг Герман улсад үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл Н.Учрал гишүүний бие сайжирч өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ.