АЗИ: Коронавирус дарагдаж амжаагүй байхад үхлийн аюултай “нипах” вирус дэгдэж болзошгүй байна

АЗИ: Коронавирус дарагдаж амжаагүй байхад үхлийн аюултай “нипах” вирус дэгдэж болзошгүй байна

Дэлхий ертөнц коронавируст цар тахалтай нүүр тулаад нэг жил гаруйн хугацааг үдэж байна. Энэхүү хугацаанд тус халдварт өвчнөөр 102,628,593 хүн өвчилж, 2,216,285 хүн нас бараад байгаа юм. Тэгвэл коронавирусийн халдвар бүрэн дарагдаж амжаагүй байхад үхлийн өндөр аюултай “нипах” вирус дэгдэж болзошгүй хэмээн судлаачид зовниж эхэлжээ.

-ОН ГАРСААР УГ ВИРУСЭЭР 8955 ХҮН ХАЛДВАРЛАЖ,
65 ХҮН НАС БАРААД БАЙНА-

Нипах вирус (NiV) буюу “Нисдэг үнэг” хэмээн нэрлэгдээд буй энэхүү вирус нь амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин юм. Анх 1999 онд Малайз, Сингапурын гахайн фермээс илэрсэн ба 1999 оноос хойш Малайзад ахин шинэ дэгдэлт бүртгэгдээгүй хэдий ч тухайн үедээ 100,455,529 хүн халдвар авч 2,166,440 хүн нас барж байжээ. Халдварын нас баралтын түвшин нь 40-75 хувьд хүрснээр үхлийн өндөр аюултай өвчинд тооцогдож байсан юм.  Харин он гарсаар халдвартай өвчтнүүдийн гэр бүл, асран хамгаалагчдын дундаас вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдснээр дараагийн цар тахалд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар Тайландад 8955 тохиолдол бүртгэгдэж, 65 хүн нас баржээ.

Судлаачид энэ талаар “Азид гараад буй Нипах вирусийн тархалтын түвшин, нас баралт их байгаа нь дараагийн цар тахал байж мэднэ. Энэхүү вирус нь эмэнд дарагдахгүй байх магадлалтай” гэж анхааруулж байна.

Нипах вирус нь хүнээс хүнд болон амьтнаас хүнд мөн бохир хоол хүнс, амьсгалын замаар дамждаг. Птероподидае төрлийн жимсээр хооллогч  сарьсан багваахайн төрөл “нипах” вирус үүсгэдэг хэмээн ДЭМБ мэдээлсэн ба уг вирус нь олон нийтийн дунд хэзээ ч дэгдэж магадгүй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлжээ. Мөн амьсгалын замаар дамжин тархины үрэвсэл, тархины хавдар үүсгэдэг аж. Уг вирусийг ДЭМБ-аас гаргасан эрсдэлтэй 16 өвчний нэгээр нэрлэсэн бөгөөд одоогоор эмчлэх эм гаргаж аваагүй байна.

-ХАЛУУРЧ, ТОЛГОЙ ӨВДӨХ, ХАНИАЛГАХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ БА БҮР ХҮНДЭРСЭН ТОХИОЛДОЛД ТАТАЛТ ӨГЧ, КОМД ШИЛЖДЭГ БАЙНА-

1999 онд уг вирус дэгдэхэд дэгдэлтийг хумих зорилгоор 1 сая гаруй гахайг устгалд оруулж байсан ба үүнээс хойш Азийн зарим нутагт, тэр дундаа Бангладеш, Энэтхэгт бараг жил бүр бүртгэгдэх болжээ. Өвчтэй гахай, сарьсан багваахайтай хавьтахаас зайлсхийх, халдвар авсан сарьсан багваахайгаар дамжсан дал модны шүүс уухгүй байх замаар энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.

Халдвар авсан амьтад (сарьсан багваахай, гахай гэх мэт) эсвэл тэдгээрийн биеийн шингэн (цус, шээс, шүлс гэх мэт) -тэй шууд харьцах, халдвар авсан амьтдын биеийн шингэнээр бохирдсон хоол хүнс идэх (жишээлбэл, далдуу модны шүүс эсвэл халдвар авсан сарьсан багваахайгаар бохирдсон жимс), халдвартай хүмүүстэй ойр байсны (хүний биеийн шингэнээр буюу хамрын болон амьсгалын замын дусал, шээс, цус орно) улмаас өвчин халддаг.

Өвчний шинж тэмдэг 4-14 хоногт илэрдэг ба эхний 3-14 хоног халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Бүр хүндэрсэн тохиолдолд таталт өгөх ба 24-48 цагийн дотор комд шилждэг байна.  Одоогоор “нипах” вирусийг эмчлэх батлагдсан эм, эмчилгээ байхгүй. Зөвхөн дархлаа болон амьсгалын замыг дэмжих чиглэлийн эмчилгээнүүд хийгдэж байна. Харин эрдэмтэд коронавирусийн эсрэг гарган авч буй вакцин нь “нипах” вирусийн эсрэг хэрэглэх боломжтой хэмээн таамаглаж байгаа юм.