Ч.Сайханбилэг: Биднийг баривчилсан нь шударга бус явдал, хуульд халдсан хэрэг байсан

Ч.Сайханбилэг: Биднийг баривчилсан нь шударга бус явдал, хуульд халдсан хэрэг байсан

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Австралийн эдийн засгийн томоохон хэвлэл болох “The Australian Financial Review” сонинд Оюу толгойтой холбоотой асуудлаар ярилцлага өгчээ. Уг ярилцлагад тэрээр “Оюутолгойн эзэмшиж буй 34 хувиа Монголын Засгийн газар уул уурхайн үндэстэн дамнасан томоохон компани болох “Рио Тонто”, аль эсвэл гуравдагч компанид зарах нь хамгийн зөв шийдвэр болох тухай ярьжээ. Энэхүү ярилцлагыг та бүхэнд орчуулан хүргэж байна.  

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани. Уг компанийн 34 хувийг Монгол улсын Засгийн газар, 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” компани хамтран эзэмшдэг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг одоо Монголд үүсээд буй улс төрийн хурцадмал байдал, уул уурхайтай холбоотой асуудлууд, Рио-Тинто компанитай холбоотой улс төрийн маргааныг намжаах хамгийн зөв зам нь Засгийн газар өөрийн эзэмшдэг 34 хувийг гадаадын компаниудад зарах гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар болон томоохон ажил олгогч, гадаадын хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч компани болох Рио Тинто компанийн хоорондын харилцаа Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монголын байгалийн баялгийн ашиглалтад гадаад компаниудын оролцоог хянах шийдвэр гаргаснаас эхлэн асуудал үүсч эхэлсэн.

Одоо “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон төдийгүй, цар тахлаас шалтгаалан бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх зэргээс Монголын Засгийн газар болон Рио-Тинтогийн хооронд үл ойлголцол үүсээд байна. Мөн хоёр тал татварын маргаанаас болж Лондон хотын Арбитрын шүүхэд хэрэг үүсгээд байгаа.

Харин ноён Ч.Сайханбилэг энэ талаар “Миний бодлоор хамгийн тохиромжтой бүтэц бол Оюутолгойн эзэмшиж буй 34 хувиа "Рио Тинто" -д эсвэл өөр гуравдагч этгээдэд зарж, татварын зохицуулалтыг дахин хэлэлцэх хэрэгтэй. 34 хувиас болж Монголд улс төрийн үл ойлголцол, сөргөлдөөн үүссээр байна. Оюутолгойн өмчлөлийн бүтэц эрт дээр үеэс нарийн төвөгтэй байсан.

Тиймээс Рио Тинтод зарвал Оюу толгойн үйл ажиллагааг удирдахад илүү амар болно. Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг боловч уул уурхайн зардлаа нөхөхийн тулд Рио Тинтогоос зээл авдаг. 34 хувиа зарсны дараа Риод өрөө төлөх хүртэл Монголын Засгийн газар Оюу толгойн ногдол ашгаа авахгүй байх зарчмаар явж болно.

2009, 2015 онд Оюу Толгойтой холбоотой гэрээнүүд байгуулагдахад дийлэнх Монголчууд их сайнаар хүлээн авч байсан. Гэвч популист улс төрчид, хэт үндсэрхэг үзэлтнүүд үүнийг шүүрэн авч нэр төр, ашиг хонжоогоо болгоход ашигласан. Одоо зарим Монголчууд Рио Тинто манай улсад хохирол учруулах болсон гэж ярьж байна. Өнгөрсөн жил Оюу толгойтой холбоотой хэдэн тэрбум долларын асуудлаас болж  асуудал үүссэн” гэлээ.

Ноён Сайханбилэг  2015 онд ноён Жактай Оюутолгойн өргөтгөлийг дахин эхлүүлэх гэрээ байгуулсантай ххолбогдуулан албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх хэрэгт буруутгагджээ. Мөн Риотой хийсэн гэрээг байгуулахад туслалцаа үзүүлсэн түүнтэй хамтран ажиллаж байсан хэд хэдэн хүнд ижил төстэй ял тулгасан байна байна. Тухайлбал, Оюутолгойн захирал асан Баянжаргалын Бямбасайхан, Даваадоржийн Ганболд нар долдугаар сард уг хэлэлцээртэй холбоотой хэрэгт буруутгагдан шоронд оржээ.

Энэ талаар ноён Сайханбилэг хэлэхдээ “Биднийг буруутгасан нь маш шударга бус явдал, хуульд халдсан хэрэг байсан бөгөөд энэ нь Засгийн газрын үйл ажиллагаа буруу чиглэлд явж буйг харуулж байна.

Одоогийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчилж болно. Аль эсвэл Рио Тинто-той хэлэлцээр хийсэн улс төрч, шинжээчдийг шоронд хорьж, Монголоос хөөж чадна. Харамсалтай нь Рио Тинто энэ шударга бус явдлын эсрэг хэзээ ч хариу үйлдэл үзүүлж байгаагүй нь харамсалтай. Рио Тинто компани манай Засгийн газартай нэг завин дээр суусныг ойлгох хэрэгтэй” гэж тэр хэллээ.

https://www.afr.com/companies/mining/mongolia-urged-to-sell-stake-in-rio-tinto-mine-20200903-p55rwk?fbclid=IwAR2G0jXeiSweim6L1ySVoASTuMpDfYnWRjFp6_H2oDqOiMMGkuJl5RqftnM

Эх сурвалж: The Australian Financial Review




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө