Цахим хэрэгсэл ашиглан бусдыг биеэ үнэлэхэд зуучилдаг байсан 22 настай эмэгтэйд тэнсэн харгалзах ял оноожээ

Цахим хэрэгсэл ашиглан бусдыг биеэ үнэлэхэд зуучилдаг байсан 22 настай эмэгтэйд тэнсэн харгалзах ял оноожээ

Цахим хэрэгсэл буюу фейсбүүк, вайбер, телеграмм зэрэг апплейкшин ашиглан бусдыг биеэ үнэлэхэд зуучилдаг байсан эмэгтэйн хэргийг прокуророос хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, энэ дагуу шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноожээ. 

Тодруулбал, Э.Н гэгч 22 настай эмэгтэй нь бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, улмаар үүнээсээ ашиг хүртдэг байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байна. Тухайн этгээд нь эмэгтэйчүүдтэй цахим сүлжээгээр дамжуулан холбогдож, гадаадын жуулчид болон дотоодын иргэдэд зуучилдаг байсан аж. Ингэхдээ тэрбээр нэг эмэгтэйгээс 50-100 мянган төгрөг авдаг байжээ. 

Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд тухайн этгээдэд 1 жилийн хугацаатайгаар тэнсэн харгалзах ял оноожээ.