Ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг үл таних 4 этгээд зодож, хүчээр машинд суулгаж, эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, машинд хүчээр суулгаж авч яваад дээрэмдчихлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж, мөнгөлөг саарал өнгөтэй приус 30 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй үл таних 20 орчим насны 4 эрэгтэй ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг зодож, айлган сүрдүүлж, хүчээр автомашиндаа суулгаж, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдсэн хэргийг илрүүлсэн байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.