ФОТО: Хятадын тэргүүн хатагтай ШХАБ-ын уулзалтад оролцож буй тэргүүн хатагтай нарыг угтан авч, уулзжээ

ФОТО: Хятадын тэргүүн хатагтай ШХАБ-ын уулзалтад оролцож буй тэргүүн хатагтай нарыг угтан авч, уулзжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд болж байгаа бөгөөд манай улсын төрийн тэргүүн гэргийн хамт уг хуралдаанд ажиглагчаар оролцож байгаа билээ. 

Тэгвэл Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож буй төрийн тэргүүн нарын гэргийг Тяньжин хотын Хайхэ голын эрэгт угтан авч, халуун дотно яриа өрнүүлжээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг оролцсон байна.