Шинэ Зеланд улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли манай улсад айлчилж байна

Шинэ Зеланд улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли манай улсад айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли манай улсад албан ёсны айлчлал хийж байна

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд уг айлчлал нь парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжиж буйгаараа онцлог юм

Шинэ Зеланд улс нь сонгуулийн холимог тогтолцоогоор гурван жилд нэг удаа парламентын гишүүдээ сонгодог бөгөөд одоогоор тус улсын парламент 123 гишүүнтэйгээр ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргээ хэрэгжүүлж байна.