“Баярлалаа миний дүү дансаа” гэснээр З.Мэндсайханы Улсын наадмын түрүү соёолонг 3 тэрбум төгрөгөөр “Мон уран”-ы Б.Наранхүү худалдан авчээ

“Баярлалаа миний дүү дансаа” гэснээр З.Мэндсайханы Улсын наадмын түрүү соёолонг 3 тэрбум төгрөгөөр “Мон уран”-ы Б.Наранхүү худалдан авчээ

Эрт үеэсээ л монголчууд хурдан моринд үнэ хаяж ирсэн нь өдгөө бизнес болтлоо хөгжжээ. Тэгвэл өнөөдөр улс, аймаг, бүсийн наадамд айрагдах боломжтой 100 сая төгрөгийн адуу байхгүй гэдэг. Тодруулбал, томоохон наадмуудад дээгүүр уралдах боломжтой даага, шүдлэн гээд бага насны хурдан адууны доод үнэ 500 сая төгрөгөөс эхлэх болжээ. Хурдан адуу нэгэнт ийм өндөр үнэтэй болсон тул 18 настай 50 кг жинтэй хүнээр унаж, уралдуулаад "морио хөлгүй болгох тэнэг уяач халхын хавтгайд ч байхгүй" гэх яриа ч гарчээ.

Тэгвэл хурдан моринд гар татдаггүй, өндөр үнэ тогтоож ирсэн эрхмүүд, уяач, бизнес эрхлэгчид монголд цөөнгүй бий. Тухайлбал, үүнд “Шунхлай” группийн эзэн П.Батсайхан орно. Тэрбээр энэ жилийн Улсын баяр наадмын хязаалангийн түрүү хүрэн үрээг дунд сунгааны үеэр 500 сая төгрөгөөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Соёлбатаас худалдан авч, хүү Б.Гантигийнхаа нэр дээр мордуулаад, улсад түрүүлгэсэн гэдэг. Мөн тэрбээр өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын их насны морьдын уралдаанд айрагдсан Буган халиун морийг ч наадмын өмнөхөн 700 орчим сая төгрөгөөр үнэ цохиж аваад, айрагдуулсан гэдэг. 

Мөн хурдан моринд гар татдаггүй хүмүүсийн тоонд “Мон уран”-ы Б.Наранхүү зүй ёсоор орно. Тэрбээр, хамгийн анх 1 тэрбум төгрөгөөр “Монгол хээр”-ийг худалдан авч, монгол адуунд хамгийн анхны хамгийн өндөр үнийг тогтоосон гэж уяачид ярьдаг. 

Тэгвэл энэ жил “Мон уран”-ы Б.Наранхүү хурдан морины үнийг шинэчлэн тогтоож, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы энэ жилийн Улсын баяр наадмын соёолонгийн уралдаанд түрүүлсэн хул үрээг 3 тэрбум төгрөг бэлэн тоолж, өгөөд өөрийн болгожээ. 

Сонирхуулахад, энэ жилийн Улсын их баяр наадмын соёолонд түрүүлсэн хул хүрээг олон ч хүн сонирхож, нүд ороод байж. Харин морины эзэн 1 тэрбум төгрөг гэвэл захын залуу ирээд авчих тул "зарахгүй" гэсэн бодолтойгоор үнэ асуусан нэгэнд 3 тэрбум төгрөг гээд байж. Тэдний нэг нь УИХ-ын Далайн Батбаяр таарч, тэрбээр З.Мэндсайханаас хул соёолонгийн үнийг асуухад "зарахгүй" гэдгээ далд хэлэхийн тулд 3 тэрбум төгрөг гээд хэлээдхэж.

Гэтэл үүнийг нь сонсож суусан “Мон уран”-ы Б.Наранхүү “Баярлалаа ахын дүү. Дансаа” гэснээр З.Мэндсайханы 2025 оны Улсын баяр наадмын соёолонгийн түрүү хул үрээ Б.Наранхүүд ийнхүү зарагджээ. Уяачдын дунд ийм л яриа хөвөрч байна. 

Угтаа энэ зунжин цуурсан 3 тэрбум төгрөгийн үнэд хүрсэн хул үрээг Далайн Батбаяр бус “Мон уран”-ын Б.Наранхүү үнэ цохиж, худалдан авчээ. Харин энэ бол одоогоор монгол адуунд тэр тусмаа бага насны адуунд тогтоогоод байгаа хамгийн өндөр ханш болоод байгаа аж. Учир нь одоо цагт их нас, азарга л өндөр үнэд хүрдгээс биш бага насны адуу ингэж өндөр үнэ хүрэх нь тун ховор ажээ. “Мон уран”-ы Б.Наранхүү бол хурдан хүлэгт гар татдаггүй, монгол адуунд үнэмлэхүй өндөр үнэ тогтоосоор ирсэн нэгэн гэдгийг морь сонирхогчид андахгүй.

Mercedes Benz G63 Gronos Coupé EVO C

Мөн түүнийг тансаг автомашинд ч гар татдаггүй нэгэн гэдэг. Тухайлбал, түүнийг дэлхийд ердөө наймхан ширхэг үйлдвэрлэгдсэн Mercedes Benz G63 Gronos Coupé EVO C загварын автомашиныг өнгөрөгч зургаадугаар сар /2025.06/-д хүүдээ авч өгсөн гэдэг. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө