Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралддаг. Тэгвэл энэ долоо хоногт хүндэтгэх шалтгаанаар хуралдааныг өнөөдөр /2029.09.02/ хуралдуулж байна.
Хэлэлцэх асуудлын тухайд:
- “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол/
- Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн талаар
- Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн талаар
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ.