ВИДЕО: Киргизстаны ууланд осолдсон Оросын уулчны хүү, "ээж минь амьд байна" гэсэн бичлэгийг нийтэлжээ

ВИДЕО: Киргизстаны ууланд осолдсон Оросын уулчны хүү, "ээж минь амьд байна" гэсэн бичлэгийг нийтэлжээ

Киргизстаны хамгийн өндөр оргилуудын нэг болох "Победа" ууланд осолдсон Оросын уулчин Наталья Наговицына хоёр долоо хоногийн турш 7200 метрийн өндөрт, -23 градусын хүйтэнд хугарсан хөлтэй хэвтэж байгаа талаар мэдээлжээ. 

ВИДЕО: 

Харин Оросын зарим хэвлэл мэдээлэл болон суртал ухуулгын сувгууд "Наталья Наговицынаг нас барсан" гэж аль хэдийн зарласан байна. Киргизийн аврагчид ч мөн аврах ажиллагаагаа зогсоож, амь эрсэдсэн гэж үзсэн боловч уулчин бүсгүйн хүү н.Михаил ээж нь амьд байгаа гэдэгт итгэсээр байгаа аж. 

н.Михаил ОХУ-ын Ерөнхий прокурор, Гадаад хэргийн яам, Киргизстан дахь Оросын Элчин сайдад хандан тусламж хүсчээ. Тэрээр долоо хоногийн өмнө ээжтэйгээ холбоо тасарсан ч, майхнаас ээжийнхээ гараараа даллаж буй бичлэгийг нийтийн сүлжээнд нийтэлж, ээжийгээ амьд гэдгийн нотолгоо болгожээ. 

Тэрээр, “миний ээж олон жилийн туршлага, тэсвэр тэвчээртэй хүн. Тэр одоо ч амьд байх боломжтой” гэжээ.

Гэвч "Победа" ууланд нөхцөл байдал тун хүнд байгаа аж. Тодруулбал, Наталья Наговицынагийн нөөц хүнс дууссан, тэрээр уулын ирмэг дээр байрласан майханд байгаа бөгөөд өмнө нь ийм өндрөөс хэзээ ч аврах ажиллагаа амжилттай хийгдэж байгаагүй ажээ.