Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Авто замын түгжрэлийг зохицуулах зорилгоор нийслэлд наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн турш автомашины тэгш, сондгой дугаараар сэлгэн хөдөлгөөнд оролцуулж байна.

Дугаарын хязгаарлалт өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний даваа гарагт үйлчлээгүй. Харин есдүгээр сарын 2-ны мягмар гарагаас эхлэн хязгаарлалт хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр тэгш дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал хөдөлгөөнд оролцох хуваарь: 

ТЭГШ тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16

СОНДГОЙ тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15