Л.Гантөмөр илтгэл тавьж байхдаа нулимс дуслуулсан бол түүний намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг ҮБХ-ны хурлаар дэмжлээ

Л.Гантөмөр илтгэл тавьж байхдаа нулимс дуслуулсан бол түүний намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг ҮБХ-ны хурлаар дэмжлээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал /ҮБХ/ үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр илтгэл тавьж, намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Үндэсний бодлогын хороонд гаргасан. Тэрбээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байхдаа нулимс дуслууллаа.  

Тэгвэл Үндэсний бодлогын хорооны хурлаар дөнгөж сая түүний чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ.

Үүний дараа "Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалт"-ыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсан найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцүүлэн өөрчлөх юм.