ФОТО: Дэлхийн хамгийн том мөсөн уул сүүлийн гурван сарын хугацаанд нийт талбайнхаа 36 хувийг алджээ

ФОТО: Дэлхийн хамгийн том мөсөн уул сүүлийн гурван сарын хугацаанд нийт талбайнхаа 36 хувийг алджээ

Арктик, Антарктидийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, "дэлхийн хамгийн том мөсөн уул болох A23a сүүлийн гурван сарын хугацаанд нийт талбайнхаа 36 хувийг алджээ. Үүний зэрэгцээ мөсөн уулнаас тус бүр нь 60-аас 300 км² хэмжээтэй гурван томоохон хэсэг нэгэн зэрэг тасран унасан байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, 2024 оны зургадугаар сарын эхээр A23a мөсөн уулын талбай 2730 км² байсан нь ОХУ-ын нийслэл Москва хотын хэмжээтэй ойролцоо байжж. Харин одоо үлдсэн талбай нь 1750 км² болж, Оросын Санкт-Петербург хотын талбайтай тэнцэж байгаа аж. A23a мөсөн уул анх 1986 онд шельфийн мөсөн дээрээс тасарч, тухайн үедээ 4170 км² хэмжээтэй байсан аж. Тэр мөчөөс хойш 30 гаруй жил эргийн ойролцоо гацсан байсан ч 2023 онд хөдөлж, далайд чөлөөтэй хөвж эхэлжээ.