Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд Ц.Магалжав ганцаар нэр дэвшиж магадгүй байна

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд Ц.Магалжав ганцаар нэр дэвшиж магадгүй байна

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал өнөөдөр /2026.05.15/ Монгол бөхийн өргөөнд болж байна. "Их эе" хуралд Улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд оролцох эрхтэй бөгөөд 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцдог юм. 

МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай. МҮБХ-ны одоогийн тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байгаа бөгөөд  2018 оноос хойш тус холбооны тэргүүний үүргийг гүйцэтгэж буй. Тэгвэл энэ удаагийн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний сонгуульд Ц.Магалжав ганцаар нэр дэвшиж, улиран сонгогдож магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.