Өмнөд Солонгосын BTS хамтлаг хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын хагас цагийн завсарлагааны шоунд дэлхийн поп хөгжмийн одод болох Madonna, Shakira нартай хамтран оролцохоор болжээ.
Энэ талаар BTS хамтлаг агентлагаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ, “Дэлхий нийтээрээ цуглах утга учиртай тайзан дээр зогсох нь бидний хувьд их нэр төрийн хэрэг юм. Хөгжим бол итгэл найдвар, эв нэгдлийг өгдөг бүх нийтийн хэл гэдэгт бид итгэдэг” хэмээн онцолсон байна. Тус тоглолтын хагас цагийн шоу нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй энтертайнмент арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог бөгөөд BMS оролцож буй нь Азийн уран бүтээлчдийн олон улсын нөлөөг дахин харуулж байна. Одоогоор тоглолтын тайзны концепц, дуулах бүтээлүүдийн талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.