C1 телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч гэдгээрээ үзэгчдэд танигдсан Ц.Чойжилсүрэн “Хавар” нэртэй шинэ уран бүтээлээ танилцууллаа.
ВИДЕО:
Хүүхэд наснаасаа урлагт хайртай өссөн Ц.Чойжилсүрэн телевизийн хүн дуу хөгжимтэй холбоогоо таслаагүй аж. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Алтан гадас” одонт 1-р 10 жилийн сургуулийн 70 жилийн ойн концертод дуулж буй бичлэгээ хуваалцаж, “Цэцэрлэгээсээ эхлээд дууны тэмцээнүүдэд оролцож, аймаг, сургуулиа төлөөлөн олон уралдаанд хүч үздэг хүүхэд байсан” талаараа дурджээ. Телевизийн салбарт ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ орхиогүй Ц.Чойжилсүрэн “Хавар” дуугаараа үзэгч, сонсогчидтойгоо дахин хөгжмийн ертөнцөөр уулзлаа.