УИХ-ын нэгдсэн чуулганаар "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураалтанд 93 гишүүн оролцсоноос 73 гишүүн дэмжиж 75,3 хувийн саналаар дэмжигдлээ. Санал хураалтанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал хураалтанд шилжүүлэхээр Төсвийн байнгийн хороонд шилжүүллээ.