Арилжааны банкнуудын нэр, логог ашигласан цахим залилангийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хаан банкны 35 жилийн ойн судалгаа гэх линкээр орж судалгааг бөглөөд дансанд байсан 9 сая гаруй төгрөгөө алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Иимд иргэд та бүхэн тухайн мэдээллийг баталгаатай эсэхийг үргэлж нягтлах шаардлагатай. Хэрэв холбоос дээр дарж орсон тохиолдолд өөрийн хувийн мэдээлэл буюу банкны нэвтрэх нэр, нууц үгийг цахим хуудсанд бичихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
