НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн мега төслүүд зэрэг 28 асуудал хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн мега төслүүд зэрэг 28 асуудал хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит хурал өнөөдөр /2026.05.15/ 11:00 цагаас хуралдах тов гарчээ. Тус хуралдаанаар нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүд, бонд зэрэг 28 асуудал хэлэлцэх юм байна.

Сануулахад, НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнгөрсөн даваа гараг буюу 2026-05-11-нд болсон. Хуралдаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн. Мөн НИТХ-ын ээлжит VII хуралдааныг өнөөдөр болон ирэх даваа гарагт хийхээр товлосон юм.