Улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолыг төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураалтанд оролцсон 87 гишүүний 68 нь дэмжиж, 78.2 хувийн саналаар дэмжлээ. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгийн хороонд шилжүүллээ.