УИХ-ын нэгдсэн чуулганаар Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд "Би ойлгохдоо "Сэлбэ дэд төв" төслийг хэрэгжүүлнэ гээд зээл авсан. Мөнгө нь ороод ирчихсэн хэрнээ зээлээ зориулалтын дагуу ашиглаж чаддаггүй нөхцөл байдалд орчихсон юм билээ. Нөгөө талдаа энэ бол Монгол Улсын нэр хүндийн асуудал шүү дээ. Зээл авчихаад тэрийгээ зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа нь манай улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Тиймээс шат шатны байгууллагууд үүнд анхаарах ёстой" хэмээн ярилаа.
ВИДЕО: