Эверестэд хоёр жилийн өмнө амь эрсэдсэн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын эр зоргийг эргэн сануулж, эмгэнэл илэрхийллээ

Эверестэд хоёр жилийн өмнө амь эрсэдсэн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын эр зоргийг эргэн сануулж, эмгэнэл илэрхийллээ

Монгол уулчид болох Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хүчилтөрөгч болон хөтөчгүйгээр гарсан Монголын анхны уулчид болох зорилго тавин 2024 оны тавдугаар сарын 5-нд авиралтаа эхлүүлсэн байдаг. 

Харамсалтай нь өнгөрсөн тэднийг сураггүй алга болсон талаар мэдээлэл цацагдаж, улмаар тэднийг цогцсыг олсон юм. Харин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверестэд амжилттай оргилдож чадсан талаар Үндэсний уулчдын холбооноос мэдээлсэн байдаг. Тэгвэл Эверестийн албан ёсны хаяг everesttoday.com хоёр жилийн өмнө амь насаа алдсан манай улсын хоёр уулчны зоргийг эргэн сануулж, эмгэнэл илэрхийлжээ. 

Эверестийн оргилд амь эрсэдсэн уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт ОУХМ цолыг нэхэн олгохоор болжээ