Батлан хамгаалах салбар, БОУАӨЯ, Ойн газар, Туул голын сав газрын захиргааны удирдлагууд Туул голын сав газарт хууль зөрчиж байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнууд замын компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоогоогүйгээс үүдэн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирч, иргэдийн "Үндсэн хууль" - иар олгогдсон эрх зөрчигдөж, хохирсоор байгаа талаар мэдээлэл хийлээ.
Б.Наташа "БГД-ийн ИТХ-ын ажлын албатай холбогдоход Туулын хурдны зам барих ажлыг гүйцэтгэгч компани нь кемп барих ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан, ХУД-ээс ч мөн зөвшөөрөл аваагүй байсан. Тиймээс газар зохион байгуулалтын төлөвөгөөнд тусгагдаагүй учир “Хаоюань женерал констракшн” ХХК-ий ажилчдын кемпийг албадан нүүлгэх захирамжийг гаргаач ээ гэж дүүргүүдийн засаг дарга нараас хүсэж байна.
Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5-д заасан ‘’ Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд “ -тай салшгүй холбоотой хууль болох Усны тухай хуулийн 12.1 .4-д заасан үүргүүд биелэгдэхгүй, Харин ч Нийслэл, Дүүргийн засаг дарга нар өөрсдөө Туул голын Онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчигчид болж хувирлаа. Төрийн Удирдах албан тушаалтнууд өөрсдөө манлайлан Онцгой хамгаалалтын дэглэмүүдийг зөрчиж, Хүн амыхаа ундны эх үүсвэрт гүний ус бүрэлдэх талбайг багасгаж , Туул голын үерийн эрсдлийг нэмэгдүүлэн ,Туулын ус, ургамал , шувуу амьтадын амьдрах орчныг хүчээр өөрчлөхөөр асар их хэмжээний мөнгө зарцуулахаа зарлаж байгаа нь ирээдүйд үүсэх олон эрсдлийг бий болгож байна. .
Үүнд :
-Хууль дүрмийг хэрэгжүүлэх ёстой этгээд нь өөрөө зөрчиж байхад дээд шатны байгууллага нь эс үйлдлээр зөвшөөрснөөр хуульгүй орон мэт болох.
-Дотоодын цэргийн хамгаалалтанд байдаг усны нөөц газар руу нийслэлийн ИТхурал, хотын дарга дураар дургиж ороход Засгийн газар ямар ч арга хэмжээ авч чаддаггүй юм байна гэсэн муу мессэжийг өгөх , улс орны онцгой обьектыг хамгаалах нэгдсэн бодлого байхгүй мэт харагдуулж байна.
-Монгол улсын хууль , Монгол улсын сайд нарын хамтарч баталсан журмаар тогтоосон онцгой дэглэм нь амьдрал дээр орон нутгийн удирдлагын амаар өөрчлөгдөж , мөрдөгдөхгүй байж болдог юм байна гэсэн хариуцлагагүй ойлголтыг түгээж , хэн дуртай нь нутгийн удирдлага хаа дуртай газар руугаа халдаж болох замыг нээх.
-Усны урсац газрыг судалгаа тооцоогүй оролдсоны үр дагаварт үерийн аюул нэмэгдэж , гамшиг болохооргүй үед ч гамшгийн байдалд орж мэдэхээр аюул тус тус шинээр бий болж байна.
Иймд дээрх хортой үр дагавар , аюулыг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж , Үндэсний Аюулгүй байдалтай холбоотой, заналхийлсан , зөрчсөн нийт 42 гаруй хууль бус үйлдлүүдийг нь баримт нотолгоотой холбогдох байгууллагуудад хүргүүлсэн Усны тухай хуулийн 12.1.4 -т заасан үүргээ биелүүлээгүй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг яаралтай огцруулж , хууль дүрэм биелүүлж ажиллаж чадах хүнээр хотыг удирдуулж Улаанбаатар хотын хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авч өгнө үү. Х.Нямбаатарын асуудлаар өмнө нь Ерөнхий сайд Н.Учралд хандаж байсан ч тэрбээр эс үйлдлээрээ нийслэлийн усны нөөц газрын эсрэг үйл ажиллагааг нь дэмжсээр ирлээ" гэлээ.