Засгийн газрын өчигдрийн /2026.05.14/ ээлжит хуралдаанаар "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Энэ хуульд зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС барих зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар "Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай" хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад санал хураалтанд оролцсон 99 гишүүний 62 нь дэмжиж, 62.6 хувийн саналаар дэмжлээ.