Д.Трампын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын бизнесийн салбарын нэр нөлөө бүхий хүмүүс багтжээ

Д.Трампын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын бизнесийн салбарын нэр нөлөө бүхий хүмүүс багтжээ

Хятадын төрийн өмчит CCTV телевиз АНУ-ын бизнесийн салбарын нэр нөлөө бүхий хүмүүс Д.Трампын хамт АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалт болсон танхим руу орж буй бичлэгийг нийтэлжээ.

Уулзалтын дараа тэднийг танхимаас гарч ирэх үеэр сэтгүүлчид арга хэмжээний талаар байр суурийг нь асуусан байна. Тодруулбал, Илон Маск “олон сайн зүйл хийхийг хүсэж байна” хэмээн товч мэдэгдсэн байна. Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан “маш сайн болсон” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Харин Apple-ийн захирал Тим Кук ямар нэгэн тайлбар өгөхгүйгээр зүгээр л эрхий хуруугаа гозойлгожээ.