ВИДЕО: Монгол Улсын иргэн Япон улсын 52 настай иргэнд хутга тулган дээрэмджээ

ВИДЕО: Монгол Улсын иргэн Япон улсын 52 настай иргэнд хутга тулган дээрэмджээ

Японы Шибецү хотод 50 гаруй насны эрэгтэйг хутгаар сүрдүүлэн мөнгө нэхэж, улмаар өндөр үнэтэй эд зүйл хүчээр худалдан авахуулсан хэрэгт Монгол Улсын иргэн холбогдон баривчлагдаж, прокурорт шилжүүлжээ.

Японы цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 22 настай Монголын иргэн Б.Банзрагч нь техникийн дадлагажигчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг хүн барьцаалж, дээрэм хийсэн хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж байгаа аж. Хэрэг энэ сарын 10-ны өдрийн үд орчимд Камикава дүүргийн захын бүсэд гарсан байна. Сэжигтэн танихгүй 55 настай эрэгтэйн автомашинд нь суусныхаа дараа хутга гарган сүрдүүлжээ. Тэбрээр “чимээгүй бай, эс бөгөөс ална”, “2 сая иен өг” гэх мэтээр заналхийлж, хохирогчоор автомашин жолоодуулсан байна.

Улмаар уулархаг бүс рүү авч явсны дараа тухайн эрэгтэйд халдаж, хөнгөн гэмтэл учруулсан гэж буруутгагдаж байгаа аж. Үүний дараа маргааш өглөө нь Асахикава хотын цахилгаан барааны дэлгүүрт очиж, ойролцоогоор 600 мянган иенийн үнэ бүхий компьютер болон бусад бараа худалдаж авахыг хүчээр шаардсан бөгөөд эдгээрийг авч явсан байна. Хохирогч эр суллагдсан даруйдаа цагдаад мэдэгдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Цагдаа нар сэжигтнийг хотын нэгэн интернет кафегаас илрүүлэн баривчилсан бөгөөд тэрээр хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн талаар Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Эх сурвлаж: НТВ

ВИДЕО: