Бясалгалын сургалт хүмүүжигчдэд эерэгээр нөлөөлж байна

Бясалгалын сургалт хүмүүжигчдэд эерэгээр нөлөөлж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүмүүжигчдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, хорт зуршлаас татгалзуулах, эерэг зан үйл төлөвшүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Випашяна бясалгалын төвтэй хамтран хаалттай дэглэмийн хорих ангиудын 500 гаруй хүмүүжигчийг бясалгалын сургалтад хамрууллаа.

Хүмүүжигчид бясалгалын сургалтад хамрагдсанаар уур бухимдлаа зохицуулах, дотоод сэтгэлийн тайван байдал олох, эерэг сэтгэлгээ төлөвших, хорт зуршлаас татгалзах зэрэг эерэг үр дүн гарч байна.