Дорнод аймгийн хилийн бүс хүртэл тархаад буй түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн хилийн бүс хүртэл тархаад буй түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар өчигдөр /2026.05.13/ өдрийн 10.40 цагт гарсан хээрийн түймэр өнөөдөр Дорнодын Матад сум болон хилийн бүс хүртэл тархаад байгаа аж. 

Иймд нутгийн гүн рүү оруулахгүйн тулд хоёр талаас нь шахаж унтраасан бөгөөд одоо хил орчмын галыг унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан бүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллага, мэргэжлийн ангиуд, Петрочайна дачин тамсаг компанийн 19-р талбайн ажилчид, нутгийн иргэд зэрэг 200 гаруй хүн, 30 гаруй автомашинтайгаар ажиллаж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.