Ө.Шижир: Б.Түвшин гишүүний бланк дээр “Бодь групп”-ийн 110 сая ам.долларын асуудлыг шалгах түр хороо байгуулахаар гарын үсгийг цуглуулна

Ө.Шижир: Б.Түвшин гишүүний бланк дээр “Бодь групп”-ийн 110 сая ам.долларын асуудлыг шалгах түр хороо байгуулахаар гарын үсгийг цуглуулна

УИХ дахь АН-ын бүлэг хаалттай хуралдаж, “Бодь групп”-тэй холбоотой 110 сая ам.долларын авлигын гэх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан зарим албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлж, шалгуулах шаардлага хүргүүлэх асуудлыг ч хэлэлцэж байгаа юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир “Манай бүлгийн хуралдаанаар Бодь групп-тэй холбоотой 110 сая ам.долларын авлигын асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах шийдвэр гаргахаар болж байна. Бүлгийн дарга Б.Түвшин өөрийн бланк дээр гарын үсэг цуглуулах асуудлыг хэлэлцэж байна. Х.Нямбаатар бүх цаг үед энэ асуудалд оролцсон хэр нь одоо гадаадаас шууд дамжуулалт хийгээд сууж байна. Ирээд нэр төртэй шалгуулах хэрэгтэй” гэлээ.