Засгийн газар 2027 оны төсвийг УИХ-аар батлуулсны дараа танхимдаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл УИХ 2027 оны төсвийн хуулийг баталсны дараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мэдэгдлээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх эрхтэй бөгөөд Д.Батлутын чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд Н.Учрал шийдвэрлэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр Д.Батлутын оронд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг томилохоор албан бусаар тохиролцжээ. Харин Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Ганбаатар нарын нэгийг томилох хувилбар яригдаж байгаа аж. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.