Адууны их хэмжээний өлөн гэдэс хилээр гаргах гэж байсан хэрэгт Хөх хотын консул Н.Дэжид нарын гурван хүнийг холбогдуулан шалгаж эхэлжээ

Адууны их хэмжээний өлөн гэдэс хилээр гаргах гэж байсан хэрэгт Хөх хотын консул Н.Дэжид нарын гурван хүнийг холбогдуулан шалгаж эхэлжээ

Хөх хотын консулын албан тушаалтан байж магадгүй этгээд улсын хилээр их хэмжээний хууль бус ачаа нэвтрүүлэхийг завдсан гэх хэргийг гаалийн байцаагчид илрүүлж, хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал,  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандлын боомтоор өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг /2026.11.04/-т их хэмжээний хууль бус барааг Монголын талаас БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон байдаг. Албан бус эх сурвалжийн мэдээлж байснаар "уг хууль бус үйлдлийг Монгол Улсаас Хөх хотод суух консулын албан тушаалтан хийхийг завдсан байж болзошгүй" гэх мэдээлэл байв.

Тэгвэл улсын хилээр их хэмжээний хууль бус ачаа нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт Монгол Улсаас Хөх хотод суугаа консул Н.Дэжид нарын хүмүүсийг холбогдуулан шалгах байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсаас Хөх хотод суугаа консул Н.Дэжидийг жолооч болон өөр нэг иргэний хамтаар консулын албаны тээврийн хэрэгслээр их хэмжээний буюу 2964 ширхэг, 2395 кг хагас боловсруулсан адууны өлөн гэдэс байж болзошгүй зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байгаа аж.  

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө