Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамжаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар томиллоо.

Шинээр томилогдсон аймгийн Засаг дарга өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээн авч, аймгийн Засаг даргын тамгыг гардан авсан байна. Тамга хүлээлцэх ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Ундрах, Засаг даргын орлогч М.Батзориг, ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар оролцжээ.