"10 саяыг шилжүүлсэн" гэх бичлэг хийж цацсан З.Мадинагийн хар тамхины хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ

"10 саяыг шилжүүлсэн" гэх бичлэг хийж цацсан З.Мадинагийн хар тамхины хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ

"10 саяыг шилжүүлсэн" гэх асуудалд холбогдсон "Төмөр замын газар"-ын дарга М.Онон нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандсан бол бичлэг хийж, цацсан З.Мадина гэх эмэгтэй нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа нэгэн байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл З.Мадина гэх эмэгтэйд холбогдох хар тамхиын хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, З.Мадина нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болж, улмаар тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тухайн эмэгтэйг "10 саяыг шилжүүлсэн" гэх бичлэгийг хийж, цацах үедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан эсэх талаар шинжилгээг мөн холбогдох албаныхан авсан гэдгийг тэрбээр өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн байдаг. Харин өдгөө шүүхэд шилжээд буй хэрэг нь бичлэг цацагдахаас өмнө хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэрэг юм. 

Бид уг хэргийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.