Б.Жаргалан: "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалд нэр холбогдсон албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдөж шалгуулахыг шаардаж байна

Б.Жаргалан: "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалд нэр холбогдсон албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдөж шалгуулахыг шаардаж байна

"Бодь"-ийн гэх 110 сая ам.долларын асуудалд нийгмийн анхааралд дахин өртөж, сөрөг хүчний гишүүд үүнд нэр холбогдсон албан тушаалтнуудыг ажлаасаа чөлөөлөгдөж шалгуулахыг шаардаж эхэлсэн. Намын бүлгээрээ ч энэ асуудлыг хэлэлцэж буй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Монгол Ардын Намын шинэ, хуучин дарга нар тэрбум тэрбумаар, сүүлдээ бүр их наядаар хэмжигдэх мөнгөн дүн бүхий авлигын хэрэг ярьдаг болсон. Энэ тоонуудыг бид өдөр бүр сонссоор байгаад цаана нь ямар их хэмжээний мөнгө яригдаж байгааг ч баримжаалахаа больжээ. Бодь-той холбоотой асуудалд дурдагдаж буй 110 сая ам.доллар гэдэг бол бараг 400 тэрбум төгрөг. Монголын нийт иргэдэд тэнцүү хуваавал хүн бүрд 110 мянган төгрөг ногдох хэмжээний мөнгө. Энэ нь 2026 онд Эрдэнэс Тавантолгойгоос 1072 хувьцаатай иргэнд олгохоор шийдвэрлэсэн 63,242 төгрөгийн ногдол ашгаас бараг хоёр дахин их дүн юм. Ийм онц ноцтой асуудал яригдаж байхад эрх баригчид улс төрийн мэдэгдэл хийж, бие бие рүүгээ буруугаа чихээд өнгөрч болохгүй. Мөнгө хаашаа шилжсэн, хэнд очсон, юунд зарцуулагдсаныг баримтаар тогтоох ёстой. Тиймээс энэ хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх боломжгүй нөхцөлд шалгуулахыг шаардаж байна. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Албан тушаал хариуцлагаас хамгаалах халхавч байж болохгүй" гэв.