В.Ганзориг Улаанбаатараас гарахыг хориглосон шийдвэрийг өөрчлүүлэхээр хандсан ч, шүүх хүлээн авахаас татгалзжээ

В.Ганзориг Улаанбаатараас гарахыг хориглосон шийдвэрийг өөрчлүүлэхээр хандсан ч, шүүх хүлээн авахаас татгалзжээ

Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаад суллагдсан В.Ганзориг нь Улаанбаатар хотоос гарах таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр шүүхэд хандсан ч шүүхээс түүний хүсэлтийг хангахаас татгалзжээ. 

Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч В.Ганзоригт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд тус тус нийцүүлэн 2026 оны аравдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хэргийн нэр бүхий оролцогчтой уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллагдагчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хэсгийг өөрчлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд яллагдагч В.Ганзоригт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.