Х.Тэмүүжин: Цагдаа, онцгой, түргэн тусламж тус тусдаа байшин барих биш, уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй

Х.Тэмүүжин: Цагдаа, онцгой, түргэн тусламж тус тусдаа байшин барих биш, уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2026.10.22/ хуралдаж 2027 оны төсвийг хэлэлцлээ. 

2027 оны төсөвт  Монгол Улсын гамшгаас хамгаалах нэгдсэн удирдлагын штабын барилга барих ажилд 11 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудалд  гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин "Шуурхай штаб буюу цагдаа, онцгой, түргэн тусламж гурав нэг дуудлага дээр иргэнд хэрхэн хурдан үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг дээр харилцан уялдаатай байх хэрэгтэй. 1.6 сая хүн амьдарч байгаа Улаанбаатар хотод шуурхай штабын барилга байшин хоцрогдчихоод байна шүү дээ. Байгууллага болгон тусдаа байшинтай болох амбицтай байж болохгүй.Татвар төлөгчдийн мөнгийг ямар үрэлгэн зардаг юм бэ" хэмээн байр сууриа илэрхийллээ.