ВИДЕО: Эквадорт мөргөл удирдаж байсан санваартан дээр аварга загалмай унаж, амиа алджээ

ВИДЕО: Эквадорт мөргөл удирдаж байсан санваартан дээр аварга загалмай унаж, амиа алджээ

Эквадор улсад энэ сарын 17 /2026.10.17/-ны өдөр шашны мөргөл удирдаж байсан санваартан Патрицио Санчесийн дээр асар том загалмай унасны улмаас тэрээр хүнд бэртэж, улмаар нас барсан хэрэг гарчээ. Энэхүү эмгэнэлт хэрэг сүмд цугларсан сүсэгтнүүдийн нүдэн дээр болсон бөгөөд мөргөлийг цахимаар шууд үзэж байсан хүмүүс ч уг үйл явдлыг харсан байна.

ВИДЕО: 

Хэргийн үеэр загалмай санваартан дээр гэнэт унасан бөгөөд тэнд байсан хүмүүс түүнийг аврахыг оролдсон ч шархаа даалгүй нас баржээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараа санваартны нас барахаасаа хэдхэн минутын өмнө хэлсэн сүүлчийн номлол олны анхаарлыг татаж байгаа аж.

Тэрээр хүн бүр хэзээ нэгэн цагт нас барахыг сануулж, амьдралын үнэт цаг хугацааг өчүүхэн, утга учиргүй зүйлд үрэн таран хийдгийг эргэцүүлэн ярьжээ.

Тэрээр, “Бид бүгд хэзээ нэгэн цагт үхнэ” хэмээн тэрбээр хэлээд, хүмүүс яагаад амьдралынхаа үнэт цагийг ач холбогдол багатай зүйлд зарцуулдаг талаар хөндсөн байна. Санваартны энэ үг эмгэнэлт явдлаас хэдхэн минутын өмнө хэлэгдсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, түүний сүүлчийн номлолыг онцгой утга агуулгатай болгожээ.