Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар томилсон бол гишүүдээр Х.Баттулга нар ажиллаж байна

Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар томилсон бол гишүүдээр Х.Баттулга нар ажиллаж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүсэлтээр түүнийг УИХ дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар томилжээ.

Тодруулбал, Монголын Парламентын Бүлгийн Гүйцэтгэх хорооны даргын 2026 оны тавдугаар сарын 14-ний /2026.05.14/ захирамжаар Улсын Их Хурал дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилсон байна. Уг томилгоог Монголын Парламентын Бүлгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.4 дэх заалт болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 2026 оны тавдугаар сарын 8-ны УИХ-03/5129 дугаар албан бичгийг үндэслэн шийдвэрлэжээ.

Монголын Парламентын Бүлгийн дүрмийн 6.9.4 дэх хэсэгт "Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах тухай Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, холбогдох захирамж гарган шийдвэрлэх" гэж заасан байна.

Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар томилжээ. Харин тус бүлгийн дэд даргаар А.Ганбаатар, Ж.Батжаргал нар ажилладаг бол гишүүдээр нь Х.Баттулга, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Л.Гантөмөр, Ц.Сандаг-Очир нар ажилладаг аж.