Сэлэнгэ аймагт 70МВт-ын дулааны цахилгаан станцыг ирэх сард ашиглалтад оруулна

Сэлэнгэ аймагт 70МВт-ын дулааны цахилгаан станцыг ирэх сард ашиглалтад оруулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

Тус аймаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70МВт-ын ДЦС-ыг ирэх сард ашиглалтад оруулж, бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж чаджээ. Энэ нь бусад аймагт  төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж болохуйц томоохон жишиг болж байна. Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн байна.

Аймгийн хувьд: 

  • Намрын ургац хураалтад шаардлагатай 10-12 мянган тонн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх, 
  • Сүхбаатарын суманд үерийн далан барихад шаардлагатай 26 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх, 
  • Хүдэр суманд обьектын болон ой, хээрийн түймэр зонхилон тохиолддог учраас Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх, 
  • Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг хөндлөө гэж Шадар сайдын ажлын алба мэдээлэв.