Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны 10 га талбай дээр хоногт 1,500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус үйлдвэрийг Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн барихаар Техник Эдийн Засгийн Үндэслэлийг(ТЭЗҮ) боловсруулан баталсан байна. Төслийн хүрээнд 600 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 146 нэгж талбарыг чөлөөлж, үлдсэн нэгж талбарын хариуцагч нартай зөвшилцөх ажил үргэлжилж байгааг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээллээ.