НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдлийг 15,732 иргэн дэмжжээ

НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдлийг 15,732 иргэн дэмжжээ

НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг найман хувь болгох өргөдөлд 15,732 иргэн гарын үсэг зуржээ.

Тухайлбал, НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татвар гэж 10 хувийг татвар төлдөг. Түүнээс буцаан олголтоор хоёр хувийг нь олгодог. Үлдсэн найман хувийн татвар сугалаа болон улсын төсөвт зарцуулагддаг.

Тэгвэл иргэн Б.Болорчулуун НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдөл санаачилжээ. Өргөдөл санаачилсан иргэн "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хоёр биш найман хувь болгох хэрэгтэй" гэжээ.