Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Д. Мөнхчулууныг томиллоо.
Д.Мөнхчулуун нь 2020 оноос хойш Ардчилсан намын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны үүрийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн намын хорооны гишүүн, Дүүргийн намын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байна.
Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага (Менежмент) чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Түүнчлэн хэвлэх үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Blue Sky City ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилласан төдийгүй “Сэрж буй Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засаг, бизнесийн чиглэлээр дагнасан анхны радио суваг болох Business Radio 98.9-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв. Түүнчлэн 2014 оноос Ардчилсан залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Харин үзэгч, сонсогчид түүнийг "Татар" хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэдэх билээ.